2012/08/29

Ану хатан МУСК шинэ poster

Зохиолч Шүүдэрцэцэгийн "Ану хатан" түүхэн романаас сэдэвлэн Шүүдэр продакшин мөн ижил "Ану хатан" түүхэн уран сайхны кино бүтээж байгаа билээ. Кино багийнхан киноны зураг авалтын ажлаа дуусгаад байгаа бөгөөд удахгүй эвлүүлэг, дууны найруулга дээрээ ажиллах гэнэ. 

Уг киноны гол дүрд дуучин Д.Отгонжаргал тоглож байгаа юм. Түүний төрхтэй анхны постерыг бид өмнө хүргэж байсан бол шинэхэн гарсан морьтой постерыг хүргэж байна.

Ану хатан түүхэн уран сайхны киноны зөвлөх найруулагчаар Г.Жигжидсүрэн, ерөнхий найруулагчаар Т.Алтантуяа, продюсераар Д.Болдхуяг, зураглаачаар Д.Ангараг нар ажиллаж байгаа юм.


Энэ постер дээр моринд эвэр хийсэн байна гэж хүмүүс их шүүмжилсэн байсан. Түүхэндээ дайныг тэргүүлж байгаа жанжин бусдаас ялгарахын тулд өөрийн мориндоо бугын эвэр зүүдэг байсан гэсэн эх сурвалж бий.