2012/08/29

James Bond өөрийн сувагтай болно

Тусгай ажилтан 007 буюу James Bond -ын цуврал кино 1962 оноос өдгөө 23 дахь цувралдаа хүрээд байна. Тухайн анги бүр адал явдалтай үзүүштэй байж чадсан учраас уг кино ийнхүү 50 жилийн турш тасралтгүй үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.

Тэгвэл уг киноны 50 жилийн ойг тохиолдуулан "Sky Movies" компани зөвхөн James Bond-ыг үзүүлэх Sky Movies 007 нэртэй шинэ суваг нээж байгаагаа зарласан байна.

James bond: Daniel Craig

Уг суваг ирэх 10-р сараас эхлэн HD болон стандарт цацалттайгаар гарч эхлэх бөгөөд James Bond цувралын 22 ангийг гаргах эрхийг өөрийн болгоод байгаа юм байна.