2012/08/27

Монгол дахь 48 цаг кино наадам эхэллээ

48 цагийн дотор өгөгдсөн сэдвийн дагуу богино хэмжээний кино бүтээх "48 цаг кино наадам" монгол оронд 3 дахь удаагаа зохиогдох гэж байна. Уг наадмын бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх 9-р сарын 13-нд эцсийн хугацаа нь дуусах юм.

Ингээд бүрдсэн багуудын дунд 14 -ны өдөр сугалаа сугалж сэдэвээ сонгосоноор 48 цаг кино наадам эхэлнэ. 48 цагийн дараа буюу 16-ны өдөр кино бүтээгчдээс шилдгийг шалгаруулах юм.

Тус наадмыг уламжлал ёсоор "Rise pictures" студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр "Глоб арт" төв, "NTV" телевиз, "Mongol films group" хамтран зохион байгуулах юм байна.

Албан ёсны мэдээллийг эндээс авна уу.