2012/07/19

World of Warcraft киног найруулагч Sam Raimi хийхгүй

2007 оноос эхлэн алдарт тоглоом World of Warcraft-р кино хийх яриа гарч эхлэн 2009 онд найруулагч Sam Raimi (spiderman цуврал) найруулахаар болж Blizzard Entertainment-тэй гэрээ байгуулан уг кино хийгдэхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар найруулагч  Sam Raimi-ын хувьд Disney-ын Oz: The Great and Powerful кинон дээр ид ажиллаад тун завгүй байгаа.

Blizzard Entertainment-ын Sam Raimi-р киногоо бүтээлгэх нь магадгүй LOTR цуврал шиг гайхалтай бүтээл төрүүлэхийг хүссэнтэй холбоотой байх. Гэвч Blizzard Entertainment-ынхан найруулагч Sam Raimi-ын энэ их дараалсан төслүүдийг нь хүлээхийг хүссэнгүй бололтой. Тэд уг киногоо бүтээлгэхээр өөр найруулагчийн эрэлд гарчээ.


Энэ талаар Sam Raimi хэлэхдээ:
- Тэд надаар World of Warcraft киног хийлгэхээргүй болсон учир нь би Oz дээр ажиллаж байсан юм. Тэд одоо шинэ найруулагч хайж байгаа. Тэгээд ажлаа хийж эхлэх байх
гэжээ.

WOW төслийн талаар ерөнхий мэдээллийг эндээс уншина уу.