2012/07/20

Unitel, Univision хуучны киног HD форматруу

Unitel group, univision компани хамтран хуучны алтан үеийн сор болсон кинонуудыг HD форматруу хөрвүүлэх төсөл эхлүүлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд 182 уран сайхны кино, 873 баримтат киноны дуу болон дүрсийг сэргээж өндөр нягтралын HD формат руу хөрвүүлэх юм.

Univision -ээс өөрсдийн FB хуудсаараа дамжуулан хамгийн түрүүнд ямар киног HD-р хүлээн авч үзэх вэ гэсэн санал асуулга явуулж эхлээд байна.