2012/07/05

Tom Cruise хамгийн их орлого олсон эрэгтэй жүжигчнээр нэрлэгдлээ

Forbes сэтгүүлээс жил бүр нэрлэдэг ашигтай ажилласан 100 эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Tom Cruise тэргүүлсэн байна. Харин жагсаалтын хоёрт Leonardo DiCaprio орсон байна

Өдгөө 50 настай жүжигчин Tom Cruise хамгийн сүүлд  Mission Impossible киноны цуврал Ghost Protocol кинонд тоглосон. Уг кино дэлхийн зах зээлээс $700 сая ам долларын орлого олсон юм.

Forbes -ийн мэдээллэж байгаагаар Tom Cruise өнгөрөгч оны 5-р сараас энэ оны 5-р сар хүртэл хугацаант нийт $75 сая ам.долларын ашиг орлоготой ажилласан гэнэ.

Tom Cruise Mission: Impossible - Ghost Protocol кино Дубайн шороон шуурган дунд

Өнгөрсөн жилийн тэргүүн байранд байсан 37 настай Leonardo DiCaprio хошин жүжигчин Adam Sandler нар $37 сая ам.долларын ашигтай ажилласнаар хоёрдугаар байранд бичигдэцгээсэн байна.

Leonardo DiCaprio 2010 оны Inception кинонд тоглосноос хойш ашиг орлого нь буурч жагсаалтын хоёрт орсон байна. Харин Adam Sandler-ын хувьд 2011 оны Jack and Jill кино орлогынх нь ихэнх хувийг бүрдүүлсэн байна.