2012/07/26

The Hobbit киноны 3 дахь анги яригдаж эхэллээ

Алдарт The Lord of the Rings гурамсан бүтээлийг төрүүлсэн найруулагч Peter Jackson уг бүтээлийнхээ өмнөтгөл түүхийг харуулахаар The Hobbit гэх хоёр бүлэг кинон дээр ажиллаж байгаа. Кинонд одойчуудын түүхийг өгүүлэх бөгөөд энэ онд эхний анги The Hobbit: An Unexpected Journey киногоо үзэгчдэд хүргэх бол ирэх жил хоёрдахь анги The Hobbit: There and Back Again киногоо гаргах юм.

Peter Jackson-ны The Hobbit: An Unexpected Journey кинонд гарах баатарлаг одойчууд
Тэгвэл The Hobbit түүх энэ хоёр ангиас гадна гурав дахь ангитай болж гурамсан бүтээл болох магадлалтай байна. Хэдэн өдрийн өмнөөс эхлэн найруулагч Peter Jackson болон Warner Bros кино компанийн хооронд гурав дахь ангийн талаар яриа хүч авч эхэллээ.

Хэрэв Warner Bros уг саналыг дэмжин санхүүгийн боломжийг бүрдүүлвэл одоо хийгдсэн байгаа кино зураг авалтад дахин шинэ зураг авалт хийгдэж гурав дахь ангируу холбоос үүсгэх гэнэ.