2012/07/21

The Dark Knight Rises киноны үеээр Joker гарч ирж 12 хүн алагдлаа

Найруулагч Christopher Nolan-ны ээлжит бүтээл The Dark Knight Rises кино үзэгчдэд дөнгөж хүрч эхлэж байна. Гэвч уг киноны нээлтийн үеээр нэгэн хар үйл явдал өрнөлөө. АНУ-ын Colorado-ын Denver хотноо нээлтийн кино үзвэрийн үеээр эсрэг талын баатар Жокерыг дуурайн хувцасласан залуу гал нээн 12 хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.

Уг залууг James Holmes гэх бөгөөд 24 настай тэрээр Colorado-ын их сургуульд доктороор суралцаж байгаад 6-р сард хаясан байсан байна.



Нийтдээ 58 хүн шархдаж 12 нас барсан бөгөөд Ерөнхийлөгч Obama мөн найруулагч Christopher Nolan нар эмгэнэл илэрхийлээд байна.