2012/07/24

The Dark Knight Rises киноны хөгжмийн iOS Application гарчээ

Хөгжмийн зохиолч Hans Zimmer болон Reality Jockey нар хамтран "The Dark Knight Rises" кинонд зориулан сонирхолтой iOS Application гаргалаа. Өмнө нь Hans Zimmer, найруулагч Christopher Nolan - ны "Inception" кинонд дууг нь композ хийж байсан бөгөөд улмаар илүү ихийг туршиж үзэхээр болж Apple - н App Store - т Augmented Reality нэрний дор тэрхүү application - г хөгжүүлж гаргасан билээ. Харин энэ удаад тэрээр "The Dark Knight Rises Z+" хэмээх App - г App Store - т гаргасан юм байна.

Энэхүү application нь таны орчин тойронд сонстож буй дуу авиаг iPhone ны микрофоноор мөн хөдөлгөөн мэдрэгч болох олон төрлийн sensor - г ашиглан хураан авч хөрвүүлэн кинонд ашигласан соундтракуудтай хольж хураагдсан чимээ дуу авиа болон хөдөлгөөнд тохируулан өөрчлөгддөгөөр өвөрмөц юм.

Нэмэлт бонусаар хамгийн гайхалтай нь Hans Zimmer, найруулагч Christopher Nolan нар ярилцаж өнгөрөөсөн commentary - г сонсох боломжтой юм байна. Түүнээс гадна албан ёсны OST Album - д худалдаанд гаргаагүй хоёр ширхэг бонуд трак байгаа юм байна.

Асуулт Самбар: Кино Ертөнц Форум