2012/07/16

Sylvester Stallone-ын хүү нас баржээ

Hollywood-ын ахмад жүжигчдийн нэг Sylvester Stallone-ын хүү Sage Stallone 36 насандаа өнгөрөгч баасан гарагт Hollywood дахь Studio City-ын гэртээ нас баржээ. Түүнийг гэрийн үйлчлэгч эмэгтэй нас барсан байхыг нь хамгийн түрүүн мэдсэн байна. Одоогоор үхлийн шалтгааныг тодорхойлоогүй байна.

7-р сарын 12 өдөр  Sylvester Stallone өөрийн шинэ кино Expendables 2 киноны танилцуулгаар Comic-Con дээр байсан бөгөөд хүүгээ нас барсны дараагаар маш гунигтай харагдаж байсаар 13-ныг өнгөрөөсөн байна.

Rocky V кинонд аав хүү хоёр
Sage Stallone 14 насандаа аавынхаа Rocky V кинонд анх тоглож олонд танигдсан байна. Тэрээр кино урлагийн салбарт найруулагч, жүжигчин, продюсер, зохиолч чиглэлээр ажиллаж байсан байна.
Sage Stallone