2012/07/24

Д.Сосорбарам Хубилай хааны киног хийнэ

Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам Хубилай хаантай холбоотой түүхэн баримтат кино хийхээр сэтгэл шулуудаад байгаа ажээ. Энэ ажилтайгаа холбоотойгоор Хубилай хааны талаар судалж, баримт цуглуулахаар Японы үндэсний архивын газрыг зорихоор бэлтгээд байгаа гэнэ.

Хубилай хаан арлын орныг хоёр удаа дайлаар мордож байсан учраас түүнтэй холбоотой олон баримт, дурсгалын зүйл тус улсад хадгалагддаг аж. Эх нутгаараа омогшиж, монгол урлагийн гайхамшгийг дээдэлдэг тэрбээр мөн үүнийхээ хажуугаар япон улсад Алтан ураг, Арга билэг, Хөсөгтөн, Жонон, Домог хамтлагийн тоглолт зохион байгуулах болоод байгаа ажээ.