2012/07/04

The Simpsons-ны богино хэмжээний анимешины trailer

Өнгөрсөн сарын 22-нд нээлтээ хийсэн Pixar-ын улаан үст гүнжийн тухай өгүүлэх Brave анимешингийн үзвэртэй хамт Pixar-ын энэ жилийн Oscar-т сойсон La Luna богино хэмжээний анимешин мөн үзэгчдэд хүрч буй. Үүний нэгэн адилаар монгол түмний үндэсний их баяр наадмын өдрөөр нээлтээ хийх Ice Age: Continental Drift анимешины үзвэртэй хамт 20th Century Fox-ынхон The Simpsons-ны 3D богино хэмжээний анимешин үзүүлэх гэж байгаа юм.

The Simpsons-ны энэ богино хэмжээний киног The Longest Daycare гэж нэрлээд байгаа бөгөөд анхны трайлер гарсан байна.