2012/07/18

Silent Hill киноны үргэлжлэл ангийн анхны клип, постер гарчээ

Ирэх halloween-ны баяраар танд аймшгийг мэдрүүлэх Silent Hill: Revelation 3D киноны анхны постер болон сувилагчдын дайралт гэсэн клип гарсан байна.

Шилдэг франчайз тоглоомноос сэдэвлэн бүтээж буй  Silent Hill: Revelation 3D кино нь 2006 оны хит кино болох Silent Hill киноны үргэлжлэл болон гарч байгаа юм. Эхний ангийг 50$ сая ам.долларын төсөвтэй бүтээн дэлхийн зах зээлээс 100$ сая ам.долларын ашиг олж байсан байдаг.

Silent Hill: Revelation 3D кинонд Game Of Thrones киноны одод болох Sean Bean, Kit Harington нар болон Adelaide Clemens, Carrie-Anne Moss, Deborah Kara Unger, Heather Marks, James Collins, Malcolm McDowell, Martin Donovan, Radha Mitchell нар оролцсон байна.


Японы Konami корпорацийн Silent Hill франчайз нь фенүүддээ хүрээд 10 жил болсон бөгөөд уг тоглоомын комик цувралууд, дүрст роман, олон тооны рок хамтлагийн дуунуудаар баяжигдаж ирсэн байдаг.


Silent Hill: Revelation 3D кинонд Heather Mason (Clemens) болон түүний аав (Sean Bean) нар дахин үл ойлгогдом хар дарсан аймшигуудтай нүүр тулна. Heather -ын 18 насны төрсөн өдрөөр аав алга болсоноор энэ бүхэн эхлэх бөгөөд эцэст нь тэрээр өөрөө өөрийгөө биш болохыг олж мэдэх ажээ.

Silent Hill: Revelation 3D кино ирэх 10-р сарын 26-нд нээлтээ хийнэ.