2012/07/26

Short film: Bad Boys II (Adam Sandler бүрэн хэмжээний кино болгоно)

Залуу кино бүтээгчдийн амжилтанд хурдан хүрэх арга зам нь өөрийн бүтээсэн богино хэмжээний киногоо онлайн байрлуулаад түүнийг нь hollywood-ийн хэн нэгэн олж харахыг хүлээх байдаг байж болох юм. Тэгвэл саяхан нэгэн залуу кино бүтээгчийн энэ хүсэл биелэлээ оллоо.

Францийн аниметорууд болох Daniel Brunet, Nicolas Douste найруулан бүтээсэн "Bad Boys II" гэх богино хэмжээний киног нь Adam Sandler олж харж бүрэн хэмжээний кино болгохоор шийдээд байгаа гэнэ. Тэрээр өөрийн Happy Madison компаниараа дамжуулан Columbia Pictures-тэй хэлэлцээд зөвшилцөлд хүрээд байгаа ажээ.

Ямартай ч хоёр залуугийн бүтээсэн богино хэмжээний киног хүлээн авч үзэцгээе. Дараа нь та түүнийг хэрхэн бүрэн хэмжээний кино болгохоо бодоод нэг үзээрэй.

Хэрэв та хүсвэл тэдний facebook хуудсаар зочлон киногоо хэрхэн бүтээснийг нь сонирхож болно.