2012/07/19

Паркын задгай талбайд кино үзээрэй

Алтан хальс холбооноос ээлжит бэлгээ арт киног таашаагчиддаа задалж байна. Тэд Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран "Open Air Cinema" хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа задгай талбайд кино гаргах гэж байна.

Эхний кино үзвэрээр бол Paprika буюу Чинжүү киног сонгосон байна. Уг кинонд Сэтгэлзүйн эмч нарт өвчтнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээсэн нь хор уршгаа өгч эхэлснээр үйл явдал нь өрнөнө. Паприка гэдэг нь уг эрдэм шинжилгээний багийг ахлагч, доктор Ацуко Чибагийн зүүдэн дэх персона юм.


Paprika киног томчууд, хүүхдүүд хэн ч үзэж болох сонирхолтой кино юм. Та задгай талбайд сонирхолтой кино үзэхийг хүсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд ирэх 26-ны өдөр 19 цагаас хүрэлцэн очоорой.

"Open Air Cinema" хөтөлбөрийн жагсаалт
7 сарын 26 – Paprika – Чинжүү
8 сарын 9 – Waking Life – Амьдарлыг сэрээх нь
8 сарын 23 – Morvern Callar
9 сарын 6 – Sound of Noise – Шуугианы аялгуу
9 сарын 20 - Eternal Sunshine Of The Spotless Mind
10 сарын 4 – The Royal Tenenbaums