2012/07/16

Болдсайхан - Өөрийнхөөрөө (Жексон Амьд OST)

Herub интертайнмент, Эрхэм элч уран бүтээлийн нэгдлийн хамтын бүтээл "Жексон амьд" адал явдалт инээдмийн уран сайхны кино кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ. Уг киноны найруулагчаар "Ийм нэгэн дурлал", "Худалч залуу" зэрэг кинонуудыг найруулсан С.Баттулга ажилласан юм. Киноны гол дүрүүдэд МУСТА жүжигчин С.Лхагвасүрэн, МУСТА Ш.Доржсүрэн, МУСТА Ц.Цэрэнболд, С.Баттулга, Н.Цэнгэлжаргал нар тоглосон байна.

Энэ удаад та бүхэндээ уг киноны дууг хүргэж байна. Өөрийнхөөрөө нэртэй дууны хөгжмийг Б.Одбаяр (Оки), үгийг Р.Эмүүжин бичиж өмнө хоёр ч киноны дуу дуулаад амжсан залуу дуучин О.Болдсайхан дуулсан байна.

Болдсайхан - Өөрийнхөөрөө