2012/07/28

Олимпийн нээлтийн сюрприз Mr. Bean

Монголын цагаар өнгөрөгч шөнө хүн төрөлхтний эв нэгдлийн баяр наадам болсон Олимпийн 30-р их наадам ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Уг наадмийн нээлтийн арга хэмжээний үеээр нэгэн гайхалтай сюрпризийг зохион байгуулагчдийн зүгээс барисан нь английн нэрт инээдмийн жүжигчин Rowan Atkinson буюу бидний таних Mr. Bean оркестор хөгжмийн хамт гарч ирж үзэгчдийг уулга алдуулсан явдал байлаа.


Уг хэсгийг дамжуулсан BBC-ийн нэвтрүүлгийн дундуур өмнө бидний танилцуулсан шилдэг 10 олимпийн киноны жагсаалтад орсон Chariots of Fire киноны хэсэгт Mr.Bean-ийг тоглуулсан нь уг кино англид ямар их алдартай болохыг бэлэхнээ харуулж байгаа юм. (Мөн The Greatest киноны Muhammad Ali нээлтэд оролцсонг харсан бизээ)

Ингээд нээлтийн арга хэмжээний үеийн сюрпризийг дахин сонирхоцгооё.