2012/07/27

Олимпийн тамирчины тухай шилдэг 10 кино

"Ядуусын хорооллын саятан" (Slumdog Millionaire) киног найруулан тавьж, Оскар гардсан Английн найруулагч  Danny Boyle хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпийн XXX наадамыг Их Британийн нийслэл Лондон хотноо өнөөдөр найруулан тавих юм. Дэлхийн сая сая үзэгчдэд чухам ямар бэлэг барихаар зэхсэн нь өнөөдөр (монголын цагаар 4-с ) дэлхий нийтэд ил болно.

Тэгвэл энэ их баяр наадам кино урлагийн дэлгэцнээ тусах нь тодорхой. Олимпийн баяр наадмын үйл явдалтай холбоотой шилдэг гэсэн 10 киног танд танилцуулж байна.




The Greatest кино Muhammad Ali
Нэрнээс нь эхлээд л энэ кино юу өгүүлэх нь тодорхой болно. Cassius Clay гэх жинхэнэ нэртэй түүнийг Muhammad Ali нэрээр нь таних бөгөөд хүнд жингийн дэлхийн аврага түүнийг хүмүүс The Greatest гэж нэрлэх нь ч бий. Тэрээр 1977 онд өөрийн амьдралын тухай кинондаа өөрийнхөө дүрд тоглосон юм.
Дээрх зурагт 1960 оны Ромын Олимпод алтан медалын төлөө өрсөлдөж буй хэсгийг харуулсан байна.

Miracle кино Herb Brooks
Хүйтэн дайны уур амьсгал намдаагүй үе. 1980 онд АНУ-ын эрэгтэй хоккейчид Оросуудыг ялж  өөрсдийн фенүүдийнхээ зүрхэнд гал асаасан юм. Жүжигчин Kurt Russell дасгалжуулагч Brooks-ын дүрд тоглосон бөгөөд түүний хиймэл үс нь маш муу болсон ч дасгалжуулагчийн сэтгэл хөдлөлийг гайхалтай харуулсан гэж үнэлдэг байна.

Without Limits кино Steve Prefontaine
1998 оны Without Limits кино 1970 оны шилдэг гүйгч Steve Prefontaine-ийн намтарчилсан бүтээл юм. Уг киног Robert Towne найруулж, Tom Cruise продюсерлажээ. Гүйгч Steve Prefontaine-ийн дүрд жүжигчин Robert Towne тоглосон бөгөөд дасгалжуулагч Prefontaine-ийн зөвлөгч, дасгалжуулагчийн дүрд Donald Sutherland тоглосноор Golden Globes наадамд нэр дэвшиж байсан байна. Кинонд гүйгч Prefontaine-ийн 1972 оны Мюнхений Олимпид медаль авахын төлөө өөрийгөө ялан дийлж буй сэтгэл хөдлөлийг гол болгон харуулсан байна.

Chariots of Fire кино Eric Liddell болон Harold Abrahams
1924 оны Олипод оролцоу буй Британийн хоёр гүйгчийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн 1981 оны кино.  Найруулагч Hugh Hudson-ын бүтээсэн энэхүү кино Оскарын 7 төрөлд нэр дэвшиж Шилдэг кино тэргүүтэй 4 шагналыг нь авч байсан байна. Мөн Британийн кино институтийн шилдэг 100 киноны жагсаалтын эхний 19-т бичигдсэн байдаг гайхалтай бүтээл.

Jim Thorpe All-American кино  Jim Thorpe
Ихэнх спортын гайхалтай түүхүүдэд тамирчид өөрсдийн зовлонг ялан давж амжилтанд хүрсэн байдаг. Яг энэ түүх Jim Thorpe-д тохиолдсон байдаг. Кинонд америкийн хөнгөн атлетикийн тамирчин Jim Thorpe -ын 1912, 1932 оны зуны олимпийн тэмцээний талаар өгүүлэх болно. Киног 1951 онд Warner Bros бүтээсэн байна.

Cool Runnings кино Ямайкийн бобслейн баг
Халуун орон Ямайкт өвлийн хамгийн зардалтай спорт бобслейн баг байна гэхлээр хүн бүрт инээдтэй. Тэгвэл тэд үүнийг хийж чадсан байдаг. 1993 оны энэ киног 1988 оны өвлийн олипод оролцсон Ямайкийн бобслейн багийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн байна.

The Cutting Edge кино Kate Moseley, Doug Dorsey
Мөсөн дээр өдөр бүр романтик инээдтэй зүйлс тохиолдохгүй ээ. 1992 онд бүтээсэн энэхүү кинонд Чинээлэг уран гулгалтын хатан хаан (Moira Kelly) өөрийн хамтрагчаар хоккейн тоглогч  (D.B. Sweeney) -ийг сонгон 16-р өвлийн олимпийн тоглолтод хосын уран гулгалтын тэмцээнд оролцож буй талаар өгүүлнэ.

Personal Best кино Chris Cahill
Хятад хорооллын кино зохиолч Robert Towne уг киног найруулан 1982 онд бүтээсэн байна. Кинонд 1980 оны олимпийн тоглолтонд саадтай гүйлтийн тэмцээнд оролцож буй америкийн эмэгтэй баг тамирчдийн тухай гарна.
Personal Best кино бусад спортыг харуулсан кинонуудаас илүү сэтгэлд хүрсэн кино гэж Сhris Nashawaty хэлсэн байна.

International Velvet кино Sarah Brown
1944 оны классик бүтээл National Velvet киноны үргэлжлэл болгон 1978 онд бүтээсэн драма төрлийн кино.  Кинонд багадаа эцэг эхээ авто ослоор алдсан бяцхан охин англируу авга эгчийндээ ирж амьдрах бөгөөд тэнд бяцхан охин болон түүний морь хоёр хамт нөхөрлөнө. Ингээд Sarah Brown (жүжигчин Tatum O'Neal тоглосон)багаас хамт өссөн хүлэгтэйгээ мөрөөдлөө биелүүлж Олимпоос алтан медал авна.

Running кино Michael Andropolis
1976 оны Монтриелийн зуны олимпод дэлхийн шилдэг хөнгөн атлетикийн тамирчин холын зайн гүйгч Andropolis ийн талаар шуугицгаана. Гэвч гэр бүлийн амьдрал нь хүнд асуудалтай тэрээр амьдралын төлөө, олимпийн медалийн төлөө хэрхэн гүйх бол. Гол дүрд жүжигчин Michael Douglas