2012/07/16

Marvel студи шинэ кино төслүүдээ нэрлэлээ

San Diego хотноо зохиогдож буй Comic Con наадам дээр Marvel Studio өөрсдийн дараагийн шинэ уран бүтээлийнхээ жагсаалтыг танилцууллаа. Marvel-ын ерөнхийлөгч Kevin Feige нэгэнт ямар уран бүтээл болох нь тодорхой шахуу гайхалтай кинонуудынхаа талаар цаг үрж олон зүйл нуршилгүйгээр
"Хоёр дахь шат одооноос эхэллээ!"

гэж хэлээд шинээр гаргах кинонуудын нэрсээ танилцууллаа.


Үүнд өмнөх ангийн үргэлжлэл болон гарч буй Thor: The Dark World болон Captain America: The Winter Solider. Мөн шинээр Guardians of The Galaxy, The Ant Man кинонуудыг нэрлэлээ.

Captain America-ыг хувьд Winter Soldier хэмээх комик арк аас сэдэвлэсэн энэхүү ангид Ахмадын Дэлхийн 2 дугаар дайны үеийн чухал түүхүүдийг дэлгэх юм. Үхсэн гэгдсэн Backey Barnes нь шинэ төсөл Winter Soldier-д орж ирж үйл явдлыг ээдрээтэй болгох ажээ.Captain America: The Winter Solider кино ирэх 2014 оны 4-р сарын 4-нд гэж төлөвлөгджээ.

Огторгуй ертөнцийн хамгаалагчид (Guardians of the Galaxy) нь бүхий л ертөнцөөс сонгогдсон баатруудын нэгдэлийн харуулах болно. Мэдээж тэд сайн сайхны төлөө хүчээ нэгтгэн тэмцэх болно. Guardians of the Galaxy кино ирэх 2014 оны 8-р сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.