2012/07/05

Найруулагч Б.Чингүүн Life богино хэмжээний цуглуулгаа хүргэх гэж байна

Залуу найруулагч Б.Чингүүн өөрийн богино хэмжээний кинонуудаараа хэдийнээ кино сонирхогчдын танил болоод байгаа билээ. Тэрээр монголын богино хэмжээний киноны төрлийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж яваа чадварлаг найруулагч юм.

Тэрээр өөрийн бүтээсэн Blind date, Gerel, I love you Grandpa, Flower, The last moment, Solo, Thank you mommy, My Rose гэсэн богино хэмжээний кинонуудаа нэгэн дор үзэгчиддээ хүргэхээр зэхээд байна. Life нэртэй богино хэмжээний кинон цуглуулгаа энэ сардаа багтаан Өргөө, Соёмбо кино театруудаар гаргах ажээ.


Хэрэв та найруулагч Б.Чингүүний богино хэмжээний кинонуудыг нэгэн дор бүгдийг нь үзэхийг хүсвэл Өргөө, Соёмбо кино театрыг зориорой.