2012/07/27

Life of Pi киноны trailer гарлаа

Таны гэрийн номын тавиураас гайхалтай түүхийг өгүүлэх нэгэн ном нь Life of Pi байж болох юм. 2001 онд хэвлэгдэн гарсан зохиолч Yann Martel-ын "Life of Pi" роман Brokeback Mountain киногаар Oscar хүртсэн найруулагч Ang Lee гар дээр ирэн бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна.

Уг кинонд Piscine Molitor Patel (Товчлон Pi гэж дууддаг) гэх энэтхэг хүү усан онгоцны осолд орж номхон далайд ганцаар амьд үлдэх бөгөөд түүнтэй хамт завин дээр Бенгалийн бар мөн хамт байх юм. Тэдний хоорондын дайсагнал эцэсдээ нөхөрлөл болж 227 өдрийн дараа аврагдах түүхийг бид үзнэ ээ.


Найруулагч уг бүтээлдээ гайхалтай үйл явдлыг харуулахаас гадна харах гоо сайхныг танд мэдрүүлэхээр арт талыг түлхүү шингээхийг хүсэж байгаа бөгөөд трайлераас нь та бүхэн түүний юу бүтээх гэж эрмэлзэж буйг ойлгох бизээ.


Life of Pi кино ирэх 11-р сарын 21-д нээлтээ хийнэ.