2012/07/29

James Bond Хатан Хааныг Олимпид хүргэж ирэв

2012 Зуны Олимпийн үйл ажиллагааг Slumdog Millionaire киног найруулан Оскар хүртэж байсан найруулагч Danny Boyle найруулсан билээ. Түүний найруулан тавьсан нээлтийн арга хэмжээнээс кино урлагийн хүний шинж чанар шууд харагдсан гэхэд болно. Үүний нэг нь нэр алдартай жүжигчдийг олимпийн нээлтэд ашиглан дүр бүтээлгэсэн явдал юм.


Нээлтийн үйл ажиллагааны дунд үед инээдмийн нэрт жүжигчин Rowam Atkinson-ийг алдарт Mr.Bean дүрээр гарган ирж үзэгчдийг багахан хугацаанд ч гэсэн инээлгэн сэргээж амжсан юм. Харин эхлэл хэсэгт жүжигчин Daniel Craig-ийг сүүлийн үед нэрд гаргаад байгаа James Bond-ийн дүрээр нь гаргаж ирсэн юм.

Английн Хатан Хааныг James Bond хэрхэн Олимпийн нээлтийн стадионд хүргэж ирсэнг сонирхоорой.