2012/07/20

Би бол Брюс Ли кино удахгүй гарна

Тулааны урлагийн нэрт мастер Bruce Lee нас барснаас хойш 40 жил өнгөрчээ. Брюс Ли хятадын тулааны урлагийг кино урлагт оруулж ирсэн хүн юм. Түүний нөр их хөдөлмөр, бэлтгэл сургуулилтгүйгээр энэ бүхэн бүтэхгүй байсан бизээ.

Тэгвэл Bruce Lee нас барснаас хойш 40 жилийн дараа түүний тухай "I Am Bruce Lee" нэртэй баримтат киног түүний охин Shannon Lee бүтээсэн байна. Уг кинонд тулааны урлагийн нэрт мастерууд Jackie Chan, Jet li, сагсан бөмбөгийн од Kobe Bryant, Black Eyed Peas хамтлагийн гишүүн Taboo болон ойр дотных нь хүмүүсийн дурсамж, дурдатгалаас оруулжээ.

Bruce Lee-г олон улсын од болгосон, түүний хамгийн алдартай кино нь Луугийн дайралт (Enter the dragon)

Брюс Лигийн тухай баримтат шинэ кино энэ сарын 20-нд цөөн тооны кино театруудад дэлгэцнээ гарах бөгөөд 23-нд DVD, Blu-ray нь худалдаанд гарах ажээ.