2012/07/09

The Hobbit киноны зураг авалт дууслаа

Найруулагч Peter Jackson өөрийн бүтээж буй The Hobbit киноны зураг авалт дууссан талаар мэдээллээ. Тэрээр өөрийн facebook-ээрээ дамжуулан
- Бид үүнийг хийчихлээ. The Hobbit киноны маш чухал зураг авалтуудыг 266 өдрийн турш авсны дараа дууслаа. Жүжигчид зураг авалтын багийхандаа баярлаа. Одоо дараагийн зогсоол эвлүүлгийн өрөө. Тэгээд л Comic Con!
гэжээ.
Найруулагч Pater Jackson удаан хүлээлгэж буй The Hobbit киноны зураг авалтын өмнө

Хоббитуудын тухай өгүүлэх энэхүү кино нь The Hobbit: An Unexpected Journey болон The Hobbit: There And Back Again гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд өнгөрөгч оны 3 сараас ажил нь эхэлсэн юм.

Анхны анги ирэх 12 сард гарах бөгөөд үйл явдлын хувьд Бөгжний эзэн (Lord Of The Rings) гурван цувралаас 60 жилийн өмнөх түүхийг өгүүлэх юм.

The Hobbit: An Unexpected Journey киноны баатрууд

Энэхүү түүхийг 1930 онд J.R.R. Tolkien бичсэн байдаг бөгөөд зохиолд хоббит  Bilbo Baggins-ын тухай өгүүлдэг байна. Энэ дүрд Британы жүжигчин Martin Freeman тоглож байгаа юм. Мөн Pater Jackson-ыг Оскарт хүргэсэн кино багиийнхан болох Elijah Wood, Orlando Bloom, Cate Blanchett, Sir Ian McKellen нар оролцон тоглож байна.

Харин хоёрдахь ангийг 2013 оны 12 сард гаргахаар төлөвлөж байна.

Сонирхуулахад кино зураг авалтыг 3D -ээр авч байгаа бөгөөд зураг авалтаа секунтэд 48 frame-р авсан. Бидний нүд хангалттай гүйцэж хардаг энгийн зураг авалтын стандарт cекунтэд 24 frame байдаг байна.