2012/07/03

The Hobbit киноны шинэ зургууд гарлаа

Entertainment Weekly сэтгүүл энэ 7 хоногт  сэтгүүлийнхээ нүүрэнд The Hobbit киног онцоллоо. The Hobbit киногоор найруулагч Peter Jackson театруудад хит болж байсан Lord of the Rings гурамсан цувралд өгүүлсэн дундад ертөнцрүү биднийг дахин аялуулахаар зэхэж байгаа. Гэвч ирэх 12 сар хүртэл үүнийг бид хүлээх болно. Энэ киноны талаар San Diego хотноо зохиогдох Comic-Con наадмын үеээр илүү дэлгэрэнгүй мэдээллүүд дэлгэгдэх нь гарцаагүй. Наадмын эхлэл болгон найруулагч Peter Jackson-ны The Hobbit цуврал хоёр киноны эхний анги  An Unexpected Journey киноны зургууд дэлгэгдсэн байна.


Найруулагч Jackson энэхүү гайхалтай түүхийг бүтээсэн зохиолч J.R.R. Tolkien -ны Hobbit номноос сэдэвлэн киногоо бүтээж байгаа ч өөрөө шинээр элф Legolas (Orlando Bloom), элвены захирагч Galadriel (Cate Blachett) зэрэг дүрүүдийг оруулж ирж байгаа юм. 

The Hobbit номонд гардаггүй Cate Blanchett-ын бүтээсэн элф Galadriel -ын дүр кинонд гарна. Tolkien-ны зохиолд үнэнч уншигчдад нь зориулан энэ талаар Peter Jackson хэлэхдээ "Үүнийг маш их бодож хийсэн" гэв.

Andy Serkis-ны муухай царайт Gollum эргэн ирнэ. Бөгжний эзэн цувралд дүрслэгдсэнээс харьцангүй гайгүй байх аж. "Тэр надаас нээх холдохгүй юм байна. Миний арьсан цаана үргэлж нуугдаж байдаг бололтой" гэж Serkins дүрийнхээ талаар дурдсан байна.

Одойчуудын ахлагч Thorin Oakenshield-ны дүрд Richard Armitage тоглож байна.

Martin Freeman -ны бүтээж буй Bilbo Baggins

Mirkwood Forest-д аврага том аалз болон бусад аюултай тулгарсан хоббит баатар  Bilbo Baggins (Martin Freeman) -ын дүр төрх. "Би нээх боддоггүй ээ. Би бол хоббит" гэж Freeman хэлсэн байна.

Одойчууд Fili (Dean O'Gorman, far left), Kili (Aidan Turner), Dori (Mark Hadlow), and Nori (Jed Brophy) нар Дундад ертөнц (Middle-Earth)- ийн  уулсаар нэвтрэхээр аялаж байна. "Энэ кино биднийг чийрэгжүүлэх гайхалтай боломж олгож байгаа" гэж Hadlow хэлэв.

Elrond (зүүнээс), Rivendell-ын захирагчийн дүрд Hugo Weaving тоглож байна.  Бөгжний эзэн цувралд цөөн харагддаг энэ дүр The Hobbit-д мөн гарч ирэх нь.

Одойчууд торхонд нуугдан голоор хөвдөг хэсэг Hobbit номонд тодруунаар дүрслэгдсэн байдаг.

Ian McKellen -ны бүтээж буй Gandalf

Арш Gandalf (Ian McKellen) аюулд учирсан Bilbo-д туслахаар Hobbiton -руу ирж байна. McKellen хэлэхдээ "''Gandalf яг л байсан шигээ байгаа. Тэр бага зэргийн хошин шогийн мэдрэмжтэй, цаг хугацааг мэдэрдэг тийм өөрчлөлт орж буй. Энэ нь түүнийг сонирхолтой болгох байх" гэжээ.