2012/07/18

Finding Nemo 2 төсөл эхлэж байна

2003 онд Pixar болон Disney хамтран бүтээсэн Немогийн эрэлд (Finding Nemo) анимешин кино тэдний бүтээсэн анимешинуудын дундаас шилдэг киногоор нэрлэгдэх болсон юм. Тухайн жилдээ ашиг орлогоороо LOTR киноны дараа бичигдэж байсан бөгөөд Оscar-ын наадмаас шилдэг анимешин шагналыг хүртэж байсан. Уг киноны DVD борлуулалт 2006 онд 40 сая хувь борлогдож бүх цаг үеийн хамгийн их борлогдсон DVD-р нэрлэгдэж байсан байдаг. 2008 онд Америкийн кино институтээс шилдэг 10 анимешины нэгээр бүртгэн авсан ажээ.


Найруулагч Andrew Stanton-ын найруулсан Finding Nemo кино гарсны дараагаар уг киноны үргэлжлэл ангийг хэзээ ч хийхгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч найруулагч Andrew Stanton дараагийн ангийн талаар үргэлж бодож явсан боловч яаж хийх санаагаа олохгүй байсан гэнэ. Тэгвэл тэрээр Finding Nemo 2 киноны санаагаа олсон бололтой. THR -ын мэдээлэлснээр киноны зохиолыг Victoria Strouse бичиж байгаа бөгөөд 2016 он гэхэд гаргана гэсэн байна.

Мэдээж хэрэг Finding Nemo 2 анимешины талаар  Pixar болон Disney -ээс мэдээлэл хийгээгүй байна. Ямартай ч ирэх 9 сард Finding Nemo үзэгчдэд 3D-ээр хүрэх болсонг дуулгая.


Сонирхуулахад Finding Nemo анимешин гарсны дараагаар загасны дэлгүүрүүдээр алиалагч загас (Clownfish) ыг Nemo гэж нэрлэх болж борлуулалт өссөн байна. Мөн энэ нь уг загасыг ховордуулах шалтгаан болж амьтадыг хамгаалах байгууллагаас нэлээд шүүмжлэл хүртэж байсан юм.