2012/07/24

Despicable Me киноны шар туслахууд өөрсдийн кинотой болно

Universal Pictures, Illumination Entertainment хамтын бүтээл Despicable Me анимешин кино өнгөрөгч 2010 онд гарч хүмүүсийн хайртай киноны нэг болж чадсан. Нийт 69$ сая ам.долларын төсвөөр бүтэж дэлхийн зах зээлээс 543$ сая ам.долларын ашгийг өдгөө олоод байна.

Улмаар ашиг орлоготой болсон кино багийнхан анимешиныхаа хоёрдугаар ангийг хийж ирэх 2013 онд нээлтээ хийхээр болсон.  Тэгвэл уг киноны гол дүр Gru-ийн эгдүүтэй шар туслахууд (Minions) өөрсдийн гэсэн кинотой болохоор боллоо.


Шар туслах Minion-ууд Despicable Me кинонд хөгжилтэй дүрүүд болж орсон бөгөөд киноны маркетингийн туршид тэдгээрээр богино хэмжээний кинонууд бүтээн гаргаж байсан. Кино багийнханы хувьд тэдний үйл явдлыг бүрэн хэмжээний кино болгох учраа олсон бололтой. Ирэх 2014 он гэхэд Minion-уудын бүрэн хэмжээний анимешинг бид хүлээн авч үзэхээр боллоо. Хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна.


Эрхэм танд Minions-ын нэгэн хөгжилтэй түүхийг хүргэж байна.Banana гэж нэрлэгдэх энэ богино хэмжээний кино Despicable Me киноны DVD бонус болон гарч байсан юм. Харин Banana дууг Despicable Me 2 киноны Teaser Trailer дээр ашигласан байдаг.