2012/07/25

Christian Bale шархдагсдыг эргэлээ

The Dark Knight Rises киноны нээлтийн үеээр АНУ-ын Колорадогийн Аврора хотын кино театрт болсон халдлагын улмаас 12 хүн нас барж 58 хүн шархатсан билээ. Шархтай өвчтөнүүд Aurora Medical Center эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Batman киноны од Christian Bale тэднийг эргэхээр очсон байна. Warner Bros-оос Christian Bale-ийн энэ эргэлт нь студийн үйл ажиллагаа биш бөгөөд тэрээр өөрөө санаачлан хувь хүний үүднээс хийж байгаа гэж мэдэгдсэн байна.
Christian Bale эмнэлэгийн ажилтнуудтай хамт

Мөн тэрээр нас барагсдыг хүндэтгэн дурсах газар очсон байна.