2012/07/25

Catwoman-ийг бүтээсэн 6-н бүсгүй

Batman франчайзийн гайхалтай түүх үргэлжилсээр байна. Найруулагч Christopher Nolan-ны бүтээсэн Batman гурамсан бүтээлийн сүүлчийн бүлэг The Dark Knight Rises кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Уг кинонд муур эмэгтэй Selina Kyle-ийн дүрийг Anne Hathaway бүтээсэн байна. Энэ дүр түүнийг эрс өөрчлөж байгаа гэж тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна.

Batman цувралуудын туршид муур эмэгтэйн дүрийг бүтээсэн 6-н өвөрмөц төрх байдаг бөгөөд тэдгээрийг танилцуулж байна.
1960-аад оны үеийн Batman цувралд муур эмэгтэй Selina Kyle-ийн төрхийг анх тухайн үеийн нэртэй дуучин жүжигчин Julie Newmar бүтээсэн байдаг байна, Тэрээр 1992 онд Entertainmen Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Catwoman миний зан чанартай яг тохирч байсан" гэжээ. Мөн тэрээр муурийн хувцасыг өөрөө урласан бөгөөд түүний элсэн цаг шиг биеийг гайхалтайгаар тодруулж харуулсан байдаг байна. Catwoman-ны дүр жүжигчин Julie Newman-ийн хамгийн алдартай дүр нь юм.


Batman цувралын гурав болон төгсгөлийн улиралд Julie Newmar -ийн оронд тухайн үеийн каберет од Eartha Kitt-г тоглуулсан нь Catwoman-ны дүр илүү түвшинд гарсан гэж хэлж болно. Муурын хувцасыг бага зэрэг сольж муурийн мэт нүд бүхий маск зүүлгэсэн нь цаашид энэ дүрийн гол өнгө төрөх болсон юм.

1966 онд Америкийн Мисс байсан Lee Meriwether муур эмэгтэй болон гялалзсан юм Хожим түүнийг Мисс Муурхан гэж дуудах болсон гэнэ. Энэ үед Batman франчайз анх удаа өргөн дэлгэцнээ гарч эхэлсэн байна.

1992 оны Batman Returns кинонд чухал дүр болон Michelle Pfeiffer орж ирсэн юм. Түүний муурын дуугаралт "Миау" нь өвөрмөц байлаа. S&M-ын латексен материалан хувцасанд том том оёдол оруулж өгсөн нь дүрийг илүү тодотгож өгсөн байдаг.

Би анхны өдрөө өмсөх хувцасаа хараад "Энийг би өмсөх юм уу, нээрээ юу" гэж асуусан хэмээн жүжигчин Halle Berry People сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. 2004 оны муур эмэгтэйгийн өмссөн зүсэгдсэн савхин өмд, цээживч нь түүнийг бараг нүцгэн мэт харагдуулж байлаа. Berry-ийн энэ рок хэв маяг шүүмжлэгчдээс тийм ч өндөр үнэлгээ аваагүй бөгөөд 2005 оны Razzie Awards-аас хамгийн муу эмэгтэй жүжигчний шагналыг түүнд өгүүлсэн юм.

The Dark Knight Rises киноны Selina Kyle-ийн дүрийг Anne Hathaway бүтээсэн байна. Жинхэнэ муураас илүү шөнийн тонуулж муур мэт дүрслэгдсэн ч хэд хэдэн өвөрмөц төрхийг шингээж өгсөн байна. Шөнийн дуран бүхий нүдний шил нь түүний толгойд яг л муурийн чих шиг харагдахаар оруулж өгсөн нь зальжин шийдэл болжээ. Хувцас загварыг бүтээсэн Lindy Hemming "Бид хуучний хувцасны өнгө төрхийг нь ашиглаад илүү с*кси харагдуулахын тулд спортлог байхаар бүтээсэн" гэж Time сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.