2012/07/16

Box office: 20120716 Ice Age: Continental Drift


1. Ice Age: Continental Drift: Өнгөрөгч 7 хоногт: $46 сая, нийт: $46 сая
2. The Amazing Spider-Man: Өнгөрөгч 7 хоногт: $35 сая, нийт: $201 сая
3. Ted: Өнгөрөгч 7 хоногт: $22.1 сая, нийт: $159 сая
4. Brave: Өнгөрөгч 7 хоногт: $10.7 сая, нийт: $196 сая
5. Magic Mike: Өнгөрөгч 7 хоногт: $9.03 сая, нийт: $91.8 сая

6. Savages: Өнгөрөгч 7 хоногт: $8.74 сая, нийт: $31.5 сая
7. Madea's Witness Protection: Өнгөрөгч 7 хоногт: $5.6 сая, нийт: $55.6 сая
8. Katy Perry: Part of Me: Өнгөрөгч 7 хоногт: $3.73 сая, нийт: $18.6 сая
9. Moonrise Kingdom: Өнгөрөгч 7 хоногт: $3.66 сая, нийт: $32.4 сая
10. Madagascar 3: Europe's Most Wanted: Өнгөрөгч 7 хоногт: $3.5 сая, нийт: $204 сая

Comic-Con наадам болж байгаатай холбоотойгоор өнгөрөгч 7 хоногт шинэ кино нээлт тийм их хийгдсэнгүй. Кино уран бүтээлчид  Comic-Con-д анхаарлаа хандуулаад харин бид наадамд анхаарлаа хандуулаад завгүй 7 хоног өнгөрчээ. Өнгөрөгч 7 хоногт шинээр Мөстлөгийн үе анимешин орж ирж тэргүүлсэн байна.

Ice Age: Continental Drift

Найруулагч: Steve Martino, Mike Thurmeier
Дуу оруулсан: Ray Romano, Denis Leary, John Leguizamo

Мөстлөгийн үе: Эх газрын хуваагдал (Ice Age: Continental Drift) монгол түмний их наадмаар кино театрын дэлгэцнээ хүрлээ. Ice Age цувралын 4 дахь анги болж гарч байгаа энэ ангид мөстлөгийн үеийн төгсгөл эх газрын хувааггдлийг харуулсан юм.  Manny, Diego, Sid нар мөсөн уулын нуралтаас далайд үлдэж хоцрох бөгөөд далайн аялал нь далайн дээрэмчидтэй таарсанаар үргэлжлэх юм.

Ice Age: Continental Drift кинонд хэд хэдэн шинэ дүр орсон бөгөөд дуучин Drake, Nicki Minaj, Jennifer Lopez нар мөн дуу оруулсан байна.