2012/07/09

Box office: 20120709 The Amazing Spider-Man

1. The Amazing Spider-Man: Өнгөрөгч 7 хоногт: $65 сая, нийт: $140 сая
2. Ted: Өнгөрөгч 7 хоногт: $32.6 сая, нийт: $120 сая
3. Brave: Өнгөрөгч 7 хоногт: $20.2 сая, нийт: $175 сая
4. Savages: Өнгөрөгч 7 хоногт: $16.2 сая, нийт: $16.2 сая
5. Magic Mike: Өнгөрөгч 7 хоногт: $15.6 сая, нийт: $72.8 сая

6. Madea's Witness Protection: Өнгөрөгч 7 хоногт: $10.2 сая, нийт: $45.8 сая
7. Madagascar 3: Europe's Most Wanted: Өнгөрөгч 7 хоногт: $7.7 сая, нийт: $196 сая
8. Katy Perry: Part of Me: Өнгөрөгч 7 хоногт: $7.15 сая, нийт: $10.2 сая
9. Moonrise Kingdom: Өнгөрөгч 7 хоногт: $4.64 сая, нийт: $26.9 сая
10. To Rome with Love: Өнгөрөгч 7 хоногт: $3.5 сая, нийт: $5.26 сая

The Amazing Spider-Man

Найруулагч: Marc Webb
Одод: Andrew Garfield, Emma Stone, Rhys Ifans

Шинэчлэн бүтээж буй Хүн аалзын түүх үргэлжилж байна. Энэ удаад Peter Parker-ын дүрд залуу жүжигчин Andrew Garfield тоглосон юм. Sony Pictures-ын мэдээллэснээр The Amazing Spider-Man кино гурван цуврал гарахаар төлөвлөгдөөд байна. Эхний ангийг хүлээн авч үзсэн дүн өмнөх гурван цувралаас илүү гарч чадсангүй. Гэхдээ чамлахааргүй амжилттай явна.
The Amazing Spider-Man киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.

Savages

Найруулагч: Oliver Stone
Одод: Aaron Johnson, Taylor Kitsch, Blake Lively

Ben, Chon хоёр найзууд бөгөөд тэд Mexic дэх гэртээ мансууруулах бэлдмэл үйлдвэрлэнэ. Харин хачирхалтай зүйл нь тэд нэг найз охинтой. Тэдний үйлдвэрлэлд мексикийн бүлгийнхэн бизнесээ хамтран явуулахыг шаардаж бүсгүйг барьцаална. Ингээд хайртай бүсгүйнхээ төлөө тэд зэрлэгээр тэмцэх болно.

Katy Perry: Part of Me

Найруулагч: Dan Cutforth, Jane Lipsitz
Одод: Katy Perry, Shannon Woodward, Rachael Markarian

Дуучин Katy Perry-ын амьдрал уран бүтээлийн намтарчилсан кино. Европчууд хайртай дуучныхаа тухай илүү ихийг мэдэх сонирхолтой байдаг бололтой. Уг кино кино шүүмжлэгчдийн үзэж байснаас илүү ашигтай ажилласан байна.


To Rome with Love

Найруулагч: Woody Allen
Одод: Woody Allen, Penélope Cruz, Jesse Eisenberg

Нэрт найруулагч Woody Allen-ны хөгжилтэй хайр дурлалын шинэхэн кино мэндэллээ. Энэ кинонд тоглуулахаар hollywood-ын залуухан жүжигчин Lindsay Lohan-той нууц оройн зоогт урьж шуугиан тариад авсан тэрээр энэ талаар сүүлд нь хэлэхдээ
 - Lindsay-г кинонд тоглуулахгүй ээ. Учир нь тэр хэтэрхий авъяастай.
гэж хэлсэн байна.