2012/07/02

Box office: 20120702 Ted


1. Ted: Өнгөрөгч 7 хоногт: $54.1 сая, нийт: $54.1 сая
2. Magic Mike: Өнгөрөгч 7 хоногт: $39.32 сая, нийт: $39.2 сая
3. Brave: Өнгөрөгч 7 хоногт: $34 сая, нийт: $132 сая
4. Madea's Witness Protection: Өнгөрөгч 7 хоногт: $26.4 сая, нийт: $26.4 сая
5. Madagascar 3: Europe's Most Wanted: Өнгөрөгч 7 хоногт: $11.8 сая, нийт: $180 сая


6. Abraham Lincoln: Vampire Hunter: Өнгөрөгч 7 хоногт: $6 сая, нийт: $29 сая
7. Prometheus: Өнгөрөгч 7 хоногт: $4.92 сая, нийт: $118 сая
8. Moonrise Kingdom: Өнгөрөгч 7 хоногт: $4.87 сая, нийт: $18.4 сая
9. Snow White and the Huntsman: Өнгөрөгч 7 хоногт: $4.41 сая, нийт: $146 сая
10. People Like Us: Өнгөрөгч 7 хоногт: $4.31 сая, нийт: $4.31 сая

Өнгөрөгч 7 хоногт алдарт The Avengers болон Men in Black 3 кинонууд эхний 10-ын жагсаалтаас буулаа. Эхний 10-ын жагсаалтад шинээр 5 кино орж ирсэн байна. Үүнээс Moonrise Kingdom кино нь нээлтээ хийгээд 6 дахь 7 хоногтоо явж байгаа бөгөөд өмнө нь эхний жагсаалтад хоёр ч удаа орж ирээд гарсан юм.

Ted

Найруулагч: Seth MacFarlane
Одод: Mark Wahlberg, Mila Kunis, Seth MacFarlane

Найруулагч Seth MacFarlane телевизийн салбараас кино урлагийн гараагаа эхэлсэн нэгэн. Тэрээр маш олон тооны телевизийн цуврал кинонуудад ажиллаж байсан байдаг. Харин энэ удаад түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино гарч байна. Тэрээр Ted киноны зохиолч, найруулагчаар ажиллаад зогсоогүй киноны гол дүр "Ted" баавгайд дуу оруулсан юм. Жүжигчин Mark Wahlberg-ын хувьд "Ted" кино түүний бас нэгэн дүр төрхийг шинээр харуулж байна.

R ангилалын инээдмийн киноны хувьд Hangover кино нээлтээ хийсэн 7 хоногтоо 44$ сая ам.доллар олж хамгийн өндөр ашиг орлоготой киногоор жагсаж байсан бол Ted кино энэ амжилтыг эвдлээ.

Киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.

Magic Mike

Найруулагч: Steven Soderbergh
Одод: Channing Tatum, Alex Pettyfer,  Olivia Munn

Залуу жүжигчин Channing Tatum-ны гол дүрд нь тоглосон энэ жилийн 3 дахь киноны нээлт боллоо. Найруулагч Steven Soderbergh-ны хувьд түүний шилдэг кинонуудын нэг Ocean's Twelve киноны нээлтийн орлогоос Magic Mike киноны орлого нь илүү гарч чадсан байна. $39,16 сая ам.долларын 50%-г баасан гарагийн үдэш олсон нь бас сонирхолтой.

Magic Mike кинонд эрэгтэй тайчигчид залуу үзүүлбэр үзүүлэгчиддээ хэрхэн шоу хийхийг, бүсгүйчүүдийг хэрхэн урхидахыг, хэрхэн яаж хялбархан мөнгө олохыг зааж буй талаар өгүүлнэ.

Madea's Witness Protection

Найруулагч: Tyler Perry
Одод: Tyler Perry, Eugene Levy and Denise Richards

Madea эмээгийн түүх үргэлжилсээр. Энэ удаагийн Madea эмээгийн түүх $26 сая ам.долларын орлого олсон нь өмнөх Madea Goes to Jail ($41 сая), Madea's Family Reunion ($30 сая) ангиудаас муу эхлэлтэй байна. Tyler Perry зохиолыг нь бичин, найруулж өөрөө гол дүрд нь тоглосон байна. Madea эмээ Tyler Perry-ын хувьд брэнд болоод байгаа юм.


People Like Us

Найруулагч: Alex Kurtzman
Одод: Chris Pine, Elizabeth Banks, Michelle Pfeiffer

People Like Us кино өнгөрөгч 7 хоногийн 10 жагсаж байсан Seeking a Friend for the End of the World кинонаас бага зэргийн илүү орлоготойгоор эхний 10т багтаж чадлаа. Chris Pine, Elizabeth Banks нарын драм өрнөл "B+" үнэлгээ аваад байна.