2012/07/31

Франц үнсэлттэй залуу кино бүтээж байна

"Ийм нэгэн дурлал", "Сая километр", "Луйврын хот", "Франц үнсэлт" гээд чамгүй олон кинонд тоглосон залуу жүжигчин Т.Билэгжаргал энэ удаад кинонд тоглох бус кино найруулах авьяаслаа бусдад хүргэхээр зорьсон гэнэ. Тэрээр СУИС-г кино жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийнхээ ур чадварыг гаргахаар зорьсон бололтой. Түүний шинээр бүтээж буй киноны талаар мэдээлэл байхгүй байгаа ч удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэнэ. 

"Гурван охин" хамтлагийн Г.Анхмаатай гэр бүл болж, хөөрхөн охинтой болоод удаагүй байгаа тэрээр аавын их ажлын хажуугаар киноны их ажлаа амжуулаад тун завгүй байгаа сурагтай.