2012/07/16

Big Fish МУСК-ны анхны poster, шинэ trailer

Өнгөрсөн оноос яригдаж эхэлсэн реппер B.A.T-ын кино удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Dash films-с гаргаж буй "Big Fish" киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн амины хэргийг мөрдөн илрүүлж байгаагаар үйл явдал өрнөх аж.

Мөн кинонд реппер Roket Bay дүр бүтээсэн байна.

Big Fish киноны шинэ трайлер болон анхны постер гарсан байна. Энэ удаад тэд киноныхаа нэрэнд "Цэвэрлэгээ" гэсэн үг нэмж оруулсан байна.
 Кино ирэх 8-р сар 21-нд дэлгэцнээ гарах ажээ. Киноны өмнөх трайлеруудыг эндээс үзнэ үү.