2012/07/06

The Amazing Spider-Man кино гурван цувралын эхнийх

Аалзны тороороо Sony Pictures-ынхэн хэдийнээ boxoffice-г бүрхэж орхилоо. Sony Pictures-ын франчайз болоод байгаа Spider-Man киноны шинэ төрх The Amazing Spider-Man кино өнгөрөгч даваа гарагт нээлтээ хийсэн юм. Нээлтээ хийсэн үдшийн орлого $7 сая ам.доллар, мягмар гарагын орлого $27.9 сая ам.доллар олсон нь мягмар гарагт олсон орлогоороо амжилт тогтоосон хэрэг боллоо. Өнөөдрийн байдлаар $140 сая ам.доллар олсон амжилттай явж байна.


Ийм амжилттай яваа киноныхаа талаар Sony Pictures өөрсдийн facebook дээр хийсэн мэдээлэлдээ шинэ Хүн аалз дахин хоёр удаа гайхамшгийг үзүүлнэ гэж мэдээллэсэн нь гурван цуврал кино болох яриаг баталгаажуулсан хэрэг боллоо.

Пүрэв гарагийн орой энэ статус 11 мянга илүү Like авсан байна.