2012/07/06

50 настай Tom Cruise-ын дараагийн адал явдалт кино Jack Reacher -ын trailer

Өнгөрсөн 3-ны өдөр 50 насны босгыг алхсан hollwood-ын A зэрэглэлийн жүжигчин Tom Cruise хөгшрөх болооогүй байна. Тэрээр 2012 оны хамгийн их ашиг орлоготой эрэгтэй жүжигчнээр Mission Impossible: Ghost Protocol кинонд тоглосноороо шалгарсан талаар өмнө мэдээллэсэн. Жүжигчин Tom Cruise-ын хувьд хамгийн сүүлд тоглосон томоохон дүр Mission Impossible: Ghost Protocol кино байсан юм.

Tom Cruise: Үзэх үү

Тэгвэл түүний дараагийн уран бүтээлийн мэдээлэл цацагдаж эхэллээ. Jack Reacher нэртэй адал явдалт кинонд тэрээр гол дүр бүтээж байгаа юм. Уг киног зохиолч Lee Child-ын "One Shot" цуврал "bestselling ' романаас сэдэвлэн бүтээсэн юм.

Jack Reacher  кинонд тулаан, буудлага, машины хурд хүчийг Tom Cruise харуулах болно. Хэдийгээр 50 нас хүрсэн ч түүний хувьд адал явдал, хурд хүч асуудал биш бололтой.