2012/06/25

Will Smith: Өнгөрсөн үеийн хүмүүс одоогийнхоос өөрчлөгдсөн

Men In Black (Хар хувцастнууд) киноны гол дүрийн жүжигчин Will Smith- ийн "Mercury News" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Men In Black 3 (Хар хувцастангууд-3) киноны гуравдугаар ангид Tommy Lee Jones-тэй хамтран тоглосон юм. Уг бүтээл дэлгэцэнд гарснаас хойш нэлээд амжилт олсоор байгаа.

-Тэгэхээр "Men In Black-2" кинонд таны бүтээсэн дүр олон хүнд хүрсэн гэж бодож байна. Энэ удаагийн цуврал урьдны нэр хүндээ хадгалж үлдэх болов уу?
-Маргаангүй. Би аливаа бүтээлд тоглохдоо өөрөөсөө маш их чармайлт гаргадаг. Гэхдээ урдьны цувралуудтай адил үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдэх эсэхийг сайн мэдэхгүй нь. Надаас гадна Томи Ли нэлээд том байр суурь эзэлнэ.

-Таны кинон дээрх дүрийг "Баз" гэж дууддаг. Нэрний хувьд ямар утгатай вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Энэ кинонд харийнхний талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тийм болохоор "Баз" буюу "Тинтрон" гаригийн нэгэн амьтны нэрээр дууддаг.

-Киноны гуравдугаар анги төлөвлөгдсөн байсан уу?
-Барри Соненфилд нэг удаа "Юу гээч Баз, Надад маш сайхан санаа төрлөө. Бид "Хар хувцастнууд-3" киног бүтээх болно. Чи өнгөрсөн дүрээ эргэн дурсдаг биз дээ. Тэгвэл түүнийгээ дахин бүтээх боломж олдлоо" гэж хэлсэн. Би хариуд нь "Хамтдаа хийе" гэсэн дээ. Өөр хэлэх зүйл олдоогүй.(Инээв)

-Урьдны ангиудаас юугаараа ялгарсан бэ?
-Өнгөрсөн рүү очих мэдээж хэцүү шүү дээ. Киноны нэр хүртэл "Өнгөрсөн цаг хугацаа руу" хэмээн нэрлэгдсэн. Надад энэ кино багийнхантай хамтрахад үргэлж таатай байсан. Харин өнгөрсөн ангиас ялгарах зүйл гэвэл би бага зэрэг таргалсанд байгаа болов уу. (Инээв)

-Том, Смит нарын харилцаа ер бусын мэт санагддаг. Тухайн үед залуухан Том одоо хэр өөрчлөгдсөн бол?
-Та арай ур чадвар нь үгүй болсон гэх гээгүй биз.


-Тэр хөгшрөөгүй гэж үү?

-Огтхон ч үгүй. Тэр бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг. Зураг авалтын үед бидний харилцах хэсэг бүрт Том л үндсэн агуулгыг гаргаж ирдэг. Цаашдаа түүний бүтээсэн дүр бүхэн Холливудын нүүр царай болно. Бидний амьдрал өнгөрсөн хугацаанд хангалттай сайн, муу зүйлсээр дүүрэн байлаа. Гэвч Том арван жилийн дараа яг л өчигдрийнхөөрөө мэт кинонд тоглосон. Түүнээс суралцахгүй байхын аргагүй.

-Түүний болон таны амьдралд өнгөрсөн рүү буцаж явах боломж киногоор дамжуулан олдсон болов уу. Тэр үед өөрчлөхийг хүссэн зүйл байгаа юу?
-Хүн төрөлхтний маш олон сайхан мөчүүдийг өнгөрсөн цаг хугацаанд олж харсан. Одоогийнхтой харьцуулахад бага зэрэг өөрчлөгдсөн байх. Ер нь маш сонирхол татахуйц байсан. Киноны талбайг засах үед бүгдээрээ өнгөрсөн үед оччихсон. Бид яг тэр үеийн хэллэгээр ярьж, тухайн үеийн мөнгөн тэмдэгт ашиглаж байсан даа. Египетэд зарим зураг авалт өрнөсөн. Тэр үеийн Египет улсыг эртний байдлаар нь хадгалан үлдээхийн тулд бүхнийг хийж чадсан. Пирамдыг хэрхэн барьсан талаар түүхчдээс сонссон. Үнэхээр тамын ажил мэт санагдсан шүү.

-Киноны сэдвээс түр холдъё. Уилл Смитийн хувийн амьдрал хэр амгалан байна вэ?
-Хүүхдүүд маань өнгөрсөн хугацаанд сайн хүмүүжил олж авч байгаа гэж боддог. Ялангуяа Жедин маань аугаа жүжигчин Жеки Чантай хамт дүр бүтээж чадсан. Би Жединийг ааваасаа чадварлаг жүжигчин болно гэдэгт эргэлздэггүй. Таньд би эхнэрийнхээ талаар ярихгүй гэдгийг та мэдэж байгаа.

-"Men In Black"-ад тоглохоос өмнө уран бүтээлийн санал ирж байв уу?
-Үгүй.

-Эргээд киноныхоо талаар ярилцья. Тухайн үед ашиглагдаж байсан "Men In Black" кинонд ашиглагдах материал, тайз засалт одоо чанарын өндөр түвшинд нэгэнт хүрсэн байх. Энэ талаар?
-Хамгийн сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр айдас хүрэм ритм, хөгжмийн хэмнэлүүд зүрх зогсоочих шахсан. Бас химийн урвалтай нэгдсэн төрөл бүрийн шавьж, хорхойнууд яг л амьд юм шиг. Заримдаа би тэр шавьжуудыг зүүдэлсэн.

Зураг авалтын талбайд энд, тэндгүй том амьтад ниснэ. Мэдээж жинхэнэ биш гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ таны хувьд ямар санагдахыг төсөөлөхгүй нь. Томми надад хандаж "Чи айх хэрэггүй. Үгүй бол миний дэргэд арван настай охин зогсоод байгаа юм шиг санагдаж байна" гэсэн. Тиймээс Томмиг шинэ найз охинтой болгохыг хүсээгүй учир айдсаа түр дарсан.

-Хамтран тоглосон жүжигчдийн хувьд?
-Гайхалтай. Магадгүй тэд маргааш ч миний орон зайг булаачихаж мэднэ. Тиймээс хөдөлмөрлөх хэрэгтэй шүү. Кинон дээр хамтран тоглосон бүх жүжигчдэд ижил, төстэй авьяас чадвар олон байсан. Чин сэтгэлээсээ тоглож байгаа нь кино амьдрахад үнэмлэхүй түлхэц болсон. Бас надтай буудалцдаг дөрвөн залуугийн хэсгийг онцолмоор байна. Химийн ер бусын сумаар буудаж байхад тэд үнэхээр үнэмшилтэй байсан. Зураг авалтын эхний өдрөөс тэдэнд хэцүү санагдахгүй юм байна гэж бодсон.

-Томи Ли дүрдээ хэр орж байв?

-Та надаас өнөөдөр Томигийн талаар хэд асуухыг мэдэхгүй нь. (Инээв) Түүний авьяас чадвартай маргах юу байна вэ. Тэр театрын тайзнаа ч шувуу мэт бүжиглэж чадах залуу.

-Үзэгчдийн сэтгэлийг догдлуулж уйлуулах хэсэг хэд гарах бол?
-Та мэдэх үү, хүн урлагийн сайхан зүйлсээр дутагдаж эхлэхээр ходоод нь өлсеж байгаа мэт санагдаж, гэнэт тэр сайхан мэдрэмжийг авах үедээ л нулимс дуслуулдаг юм. Үзэгчид энэ киног ямар байдлаар хүлээж авна, түүнээс бүх зүйл шалтгаална.

-Энэ кино нийгэмд ямар нэгэн буруу хандлага үүсгэхгүй гэх газар байгаа юу?
-Урьдны цувралуудаас юугаараа өөрчлөгдсөн гэж. Би хүүхэд байхдаа хип хоп хөгжимд хайртай байсан. Ахлах сургуульдаа ч рэпээ сонссоор л байлаа. Намайг бүр Мелли Мил хэмээн хочилдог байсан шүү. Үүнээс юу харагдаж байна гэхээр, би энэ киног нийгэмд эсрэг үр дүн авчирна гэж бодохгүй байна. Үзэгчид зөвхөн гайхамшгийг мэдрэхийн тулд кино театрын босгыг давдаг. Тэд буруу зүйл суралцах гэж тийшээ ордог бол үзэг, дэвтэрээ орхисон байна гэж хэлье.

-"Men In Black" дахин цуврал анги гаргавал та тэнд байх уу?
-Цаг, хугацаа чамд хариулах биз дээ. Бид уран бүтээлээ Тусгаар тогтнолын өдөр нээсэн. Тэр үеэр олон хүн баяр тэмдэглэдэг болохоор ашиг олохын тулд үүнийг хийгээгүй. Гол нь америк хүн бүр "Хар хувцастнууд"-ыг үзвэл тэдэнд үндэсний үзэл сууна. Кино уран бүтээлчид дараагийн ангийг намайг нөгөө ертөнцөөс одсон үед ч гаргаж болно. Маргааш ч байж мэднэ. Хэрэв надад тоглох завшаан тохиовол татгалзах зүйлгүй.

-Амьдрал юугаар баян бэ?
-Та энэ асуултыг гэр бүлийнхээсээ асуугаарай.

-Will Smith-ийн тоглосон дүрүүд юуг илэрхийлэхийг оролддог вэ?
-Би өөрөө найруулагчийн суудалд суух үедээ юу хэлэхийг хүсдэгээ бусдад уран бүтээлээр дамжуулан хүргэнэ. Харин одоо бол намайг найруулагчид удирддаг. Тэдний тогло гэсэн дүрийг бүх хүчээ дайчлан тоглохыг хүсдэг.
 Нийгмийн толь Т.Батсугар