2012/06/14

The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 шинэ зургууд

Цус сорогч, хайр дурлал бүхий Бүрэнхий цуврлын эцсийн анги болох The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 ирэх 11-р сарын 16-нд нээлтээ хийнэ. Уг киноны сая сая фенүүд энэ өдрийг тэсэн ядан хүлээж буй.

Оны томоохон кино танилцуулга хийгддэг наадам Comic Con  2012 зохиогдож байна. Энэ үеээр The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 киноны шинэ зураг дэлгэгдлээ. Мөн Entertainment Weekly сэтгүүлийн Cover-оор Edward, Bella нарын бяцхан охины зураг нийтлэгдсэн байна.

The Twilight Saga: Breaking Dawn – Part 2 киног Bill Condon найруулж байгаа юм.


 

Kristen Stewart залуу хамтран тоглогчийнхоо тухай "Бидний гар их ижилхэн харагддаг. Тэгээд би "Mackenzie чи яг миний хүүхэд мөн" гэж хэлдэг юм" гэж хэлсэн байна.