2012/06/05

The Twilight-ын бүрэнхий, The Hunger Games-ын өлсөглөн амжилтанд хүрэв

MTV Movie Awards 2012 өнгөрсөн ням гарагт болж өндөрлөлөө. MTV Movie Awards-ын бараг буг болоод байгаа Бүрэнхийн цувралууд дахин бүрэнхий хүчийг үзүүлэв. Шалгаруулалт явагдах хүртэл интернетээр санал авч байсан MTV Movie Awards 2012 наадмын шилдэг киногоор The Twilight Saga: Breaking Dawn - Part 1 тодорсон юм.

Харин  Бүрэнхийн цувралтай хүчтэй өрсөлдөхөөр The Hunger Games орж ирсэн ч шилдэгийг авч чадаагүй. Гэхдээ 4-н шагналын эзэн болсоноороо яах аргагүй онцлох киноны нэг байлаа.

Шилдэг кино – "The Twilight Saga: Breaking Dawn - Part 1"
Шилдэг эмэгтэй гол дүр – Jennifer Lawrence, The Hunger Games
Шилдэг эрэгтэй гол дүр – Josh Hutcherson, The Hunger Games

Шилдэг шинэ жүжигчин – Shailene Woodley, The Descendants


Шилдэг инээдмийн жүжигчин – Melissa McCarthy, Bridesmaids
Шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүн – Harry Potter and the Deathly Hallows, Part 2

Шилдэг нүүр хувиргалт – Elizabeth Banks, The Hunger Games

Шилдэг тулаан – Jennifer Lawrence and Josh Hutcherson vs. Alexander Ludwig, The Hunger Games

Шилдэг үнсэлт – Robert Pattinson and Kristen Stewart, The Twilight Saga: Breaking Dawn —Part 1

Шилдэг хөгжим – Party Rock Anthem, LMFAO (21 Jump Street)

Шилдэг эсрэг дүр –  Jennifer Aniston, Horrible Bosses

Оны баатар – Harry Potter, Harry Potter and the Deathly Hallows, Part 2