2012/06/12

Tom Cruise кино од уу, рок од уу? Rock Of Ages кино удахгүй

Hollywood-ын A зэрэглэлийн жүжигчин Tom Cruise-н дуулахыг нь сонсохыг хүсэж байна уу. Хэрэв тийм бол тун удахгүй Tom Cruise танд дуу дуулж өгөх болно. Гэхдээ бүр рок хөгжмийн хэмжнэлийг танд мэдрүүлэх болно.

Rock of Ages нэртэй Broadway musical -ээс сэдэвлэсэн Rock of Ages музикл кино ирэх баасан гарагт нээлтээ хийнэ. Уг кинонд жүжигчин Tom Cruise 1987 -аад оны рок дуучин Stacee Jaxx-ын дүрийг бүтээсэн бөгөөд Def Leppard хамтлагийн рок дуу Pour Some Sugar On Me дууг дуулсан байна.

Уг кинонд Tom Cruise-ээс гадна коунтри дуучин Julianne Hough, Diego Boneta нар болон рок дүр ихээхэн бүтээдэг Russell Brand нар дүр бүтээсэн байна.

Rock of Ages музикл кинонд жүжигчин Tom Cruise рок одын дүр бүтээж байгаа нь түүний фенүүдэд ихэд сонирхолтой байгаа гэнэ. Түүний дуулсан дуу цацагдсаны дараагаар Cruise жүжигчин болохоос рок од биш гэсэн яриа хүртэл гараад байгаа ажээ.


Сонирхуулахад Wmagazine сэтгүүлийн 6-р сарын дугаар дээр Tom Cruise-ын рок дүр төрх Cover болж нийтлэгдсэн байна.
Зүүн талаас модел Edita Vilkeviciute, Abbey Lee Kershaw.
Photographed by Mario Sorrenti
Styled by Arianne Phillips