2012/06/27

Tim Burton-ны Frankenweenie анимешины анхны трайлер

Өвөрмөц дүрслэлээрээ гайхагддаг "Alice in Wonderland", "The Nightmare Before Christmas" кинонуудын найруулагч, продюсер Tim Burton-ны stop-motion анимешин болох Frankenweenie -ны анхны трайлер гарлаа. Энэхүү анимешин нь Tim Burton-ны 1984 онд оюутны ажлаараа бүтээж байсан богино хэмжээний киноных нь бүрэн хэмжээний кино болон гарч байгаа юм.

"Frankenweenie" анимешинд Victor хүү өөрийн хайртай нохой Sparky-гаа алдсандаа маш их гуниглаж байлаа. Нэгэн удаа физикийн хичээл дээр нь маш сонирхолтой туршилтыг багш нь үзүүлэх бөгөөд уг туршилтаар өөрийн нохой Sparky-гаа амь оруулж болох юм байна гэж Victor сэтгэнэ. Ингээд Sparky нохойгоо амь оруулах бөгөөд энэ талаар хэн нэгэн мэдэх ёсгүй байлаа. Харин энэ талаар мэдсэн хөрш хүү нь  хэнд ч хэлэхгүй гэж ам гарах боловч хэлсэндээ хүрсэнгүй. Ингээд хүн бүр өөрсдийн хүссэн зүйлээ амилуулахаар туршилт хийж энэ нь асуудал дагуулж эхэлнэ.


Frankenweenie киноны анхны трайлерыг гарсны дараагаар кино шүүмжлэгчид Tim Burton эргэн ирж байна гэж ярилцаж эхэллээ. Хар цагаан өнгөөр бүтээж буй энэхүү анимешин түүний илэрхийлэх гэсэн өвөрмөц санааг танд хүргэж чадна гэж найдаж байна.

Frankenweenie анимешин ирэх 10-р сарын 5-нд 3D-р нээлтээ хийнэ.