2012/06/20

Tim Burton-ны Frankenweenie анимешины дүрүүдийн зураг

Найруулагч, продюсер Tim Burton-ны шинээр бүтээж буй stop-motion анимешин кино болох Frankenweenie -ны дүрүүдийн зураг онлайн болсон байна. Уг кино нь Tim Burton-ны 1984 онд бүтээж байсан богино хэмжээний киноны нэрээр нэрлэгдсэн бөгөөд бүрэн хэмжээний кино болгон гаргаж байгаагаараа онцлог.


Та бидний сайн мэдэх Франкенштэйн кинонд нэгэн эрдэмтэн үхсэн хүмүүсийн эд эрхтэнээр хүн бий болгодог бол Frankenweenie кинонд бяцхан хүү өөрийн үхсэн нохойгоо амилуулдаг байна. Тиймээс киног Frankenweenie гэж нэрлэжээ.

Frankenweenie анимешин ирэх 10-р сарын 5-нд 3D-р үзэгчдэд хүрнэ.