2012/06/19

Taken 2 киноны анхны poster гарлаа

2008 онд дэлгэцнээ гарч байсан Францийн триллер төрлийн кино болох Taken киноны 2-р анги энэ жил гарна. Жүжигчин Liam Neeson -ны гол дүрд нь тоглосон Taken кинонд олон улс дамнасан хүний наймааны сүлжээнд охиноо алдсан хуучин тусгай ажилтан, аав хэрхэн өөрийн охиноо олж авахын төлөө тэмцэж буйг сонирхолтойгоор харуулсан байдаг.

Харин Olivier Megaton-ны  (Transporter 3, Colombiana) найруулж буй Taken 2 киноны үйл явдал нь товчхондоо хамаг сүлжээгээ сүйрүүлсэн мафынхан тэдний гэр бүлээс төлөөс нэхэж эхлэх бөгөөд үүний эсрэг мань эр мөн л ганцаар зогсох аж. Ямартай ч уг киноны анхны постер дэлгэгдлээ. Taken 2 кино 2012 оны 10-р сарын 5нд нээлтээ хийнэ. Кинонд Liam Neeson-аас гадна Famke Janssen, Rade Sherbedgia, Leland Orser, Aclan Bates, Luke Grimes нар тоглосон байна.