2012/06/19

Summit-ынхан Twilight -г шинэчлэн (reboot) хийхгүй

Summit-ынхан өөрсдийн хамгийн ашигтай үргэлжилсэн франчайз болох Twilight цувралаа Lionsgate-д худалдсан билээ. Үүнтэй холбоотойгоор уг цувралаа дахин шинэчлэн хийж магадгүй гэсэн яриа гараад байна.

Lionsgate-ынхэн алдарт Twilight-аас гадна өөрсдийн гэсэн цувралыг бий болгохоор ажиллаж буй. Энэ нь The Hunger Games. Амжилттай ч борлогдсон мөн дараагийн ангийг хийхээр болсон байгаа. Харин худалдаж авсан Twilight-ыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.


Ямартай ч Twilight-ыг шинэчлэн хийх тухай ярианд Summit-ын дарга Rob Friedman хэлэхдээ
- Бид Twilight-г шинэлэн хийхгүй ээ. Хэрэв Stephanie Meyer ямар нэгэн өөр зам гаргаж үргэлжлүүлэхээр шийдвэл бид түүнийг дэмжинэ.
гэсэн байна.