2012/06/08

Short film: Bendito Machine (Aniboom -ын шилдэг бүтээл)

Animation бүтээгчидийн бүтээлийг түгээх зорилготой Aniboom сайт анх 2006 онд нээгдэж байсан байдаг. Тухайн үедээ өөрсдийн сайтынхаа үйл ажиллагаад идэвхижүүлэхийн тулд шилдэг animation шалгаруулах болсон юм. 2006 оны шалгаруулалтанд 70 гаруй орноос 1700 гаруй бүтээл оролцсон байдаг бөгөөд шалгаруулалтын шилдэг animation -аар шалгарч $25 мянган ам.долларын шагнал хүртэж байсан Bendito Machine нэгэн өвөрмөц animation-г short film булангаараа хүргэж байна.

Тэмцээнд амжилттай оролцсон баг өөрсдийн цаашдын уран бүтээлээ энэ кинон дээрээ тулгуурлан явуулах болсон бөгөөд өдгөө 3 дахь цувралаа гаргаад байгаа Zumbakamera  гэх томоохон студи болоод байгаа юм.

Яагаад бид энэхүү киног онцлох болов?

Уг кинонд дэлхий ертөнц байгаль эхийн хайр хишигт шунан эцэст нь юунд хүрж болох тухай хүн төрөлхтний эмгэнэлт байдлыг харуулсан юм. Өдгөөгийн монголчуудын хэсэг бүлэг хүмүүсийн амьдрал ч эндээс харагдаж болох юм. Ямартай ч энгийн хийцтэй хэрнээ энгийн нэгэн animation бус ихээхэн өгүүлэмжтэй бүтээл болж чадсан учраас шагнал хүртсэн бизээ.