2012/06/07

Quentin Tarantino-ын шинэ кино Django Unchained анхны trailer

Reservoir Dogs, Pulp Fiction, Jackie Brown, Kill Bill кинонуудаар Quentin Tarantino-г хэр найруулагч вэ гэдгийг кино сонирхогчид, шүүмжлэгчид мэднэ. Хамгийн сүүлд 2009 онд 2-р дайны үеийн нацизмын өшөө авагчдын тухай өгүүлэх Inglourious Basterds киног найруулан үзэгчдэд хүргэсэн.

Тэгвэл энэ эрхэмийн шинэ кино Django Unchained ирэх зул сарын баяраар үзэгчдэд хүрэх гэж байна. Кино болгондоо үргэлж өвөрмөц шийдэл гаргадаг түүний энэхүү western төрлийн киноны гол баатар Django-д Jamie Foxx тоглосон бол шагналын ангууч Dr. King Schultz-ийн дүрд Tarantino-ын Inglourious Basterds кинонд бүтээсэн дүрээрээ Оскар хүртэж байсан Christoph Waltz мөн тоглосон байна.


Энэ кинонд нэгэн сонирхолтой дүр байгаа нь садист фермерийн эзэн Calvin Candie-ын дүр бөгөөд энэ дүрд Leonardo DiCaprio тоглосон юм.