2012/06/14

Харийханы ном Prometheus: The Art of the Film

Ихэнх кинонууд DVD эсвэл Blu-ray худалдаалтаа дэмжих гэж киноны ном болон нэмэлт хэсгүүд, кино бүтсэн түүх зэргийг гаргадаг. Тэгвэл найруулагч Ridley Scott-ын Prometheus кино багийнхан кинотойгаа зэрэгцүүлэн киноны арт номыг гаргасан байна. Та энэ номыг кофе уунгаа, эсвэл кино үзэхийнхээ өмнө үзэж болох юм.

Prometheus: The Art of the Film нэртэй энэхүү номонд  Prometheus киноны хар зургууд болон гайхалтай арт зургууд багтсан байна. Мөн энэ номтой зэрэгцэн Харийханы ном буюу The Book Of Alien гэх ном худалдаанд гарсан байна.

1979 оноос хойш харийханы талаар гайхалтай бүтээлүүд төрүүлсэн Ridley Scott-ын бас нэгэн өвөрмөц бүтээл нээлтээ хийгээд удаагүй байна. Хэрэв та дээрх номыг худалдан авахыг хүсвэл amazon болон бусад худалдааны байгууллагуудаар худалдаалж эхлээд байгаа юм байна.