2012/06/26

Popeye -ын 3D анимешингийн найруулагч сонгогдлоо

Хоёр жилийн өмнө Sony Pictures Animation-ынхан хүн бүрийн мэддэг бууцай идээд хүч ордог далайчин эр Popeye -г 3D анимешин болгохоо зарлаж байсан билээ. Өнгөрсөн жил Smurfs киноны зохиол дээр ажилласан David Ronn, Jay Scherick нарыг энэхүү төслийн зохиол дээрээ ажиллуулсан. Харин энэ жил Popeye -ын анимешиныхаа найруулагчаар Genndy Tartakovsky-г сонгоод байна.

Genndy Tartakovsky бол cartoon network-ын алдарт Samurai Jack-г найруулсан гайхалтай туршлагатай найруулагч. Мөн тэрээр ирэх 9-р сард нээлтээ хийх Hotel Transylvania анимешинг мөн найруулсан байгаа юм.

Ямартай ч Sony Pictures Animation -ынхан сонирхолтой  Popeye  үзүүлнэ гэж итгэж байна.