2012/06/15

Pixar-ын Brave киноны шинэ "Зодоон"-той клип гарлаа

Disney, Pixar-аас Brave киноны нэгэн сонирхолтой клипийг IGN-р дамжуулан цацлаа. Brave кинонд Шотландын гүнж Merida болон алдарт Stonehenge-ын ид шидийн тухай өгүүлэх юм. Энэхүү үйл явдал King Fergus хаан өөрийн охин, гүнж Merida-даа сүйт ханхүү сонгон шалгаруулах тэмцээн зохиосноор өрнөх юм.

Сонгон шалгаруулалтанд хүчирхэг MacGuffin, зөрүүд Macintosh, үглээ хочит Dingwall хаадууд өөрсийн хүүгээ оруулж буржгар үст Merida гүнжийн сүйт ханхүү болгохоор өрсөлдөх юм.

IGN-р дамжуулан гаргасан шинэхэн клип дээр сонгон шалгаруулалтанд оролцож буй хаадууд маргалдаж эцэст нь зодоон үүсгэнэ. Харин үүнийг хаан Fergus зогсоох боловч тэдний дүрсгүй жаалууд зодооныг дахин эхлүүлнэ. Ямартай ч танд энэ киноны хэсэг таалагдана гэж найдаж байна.


Найруулагч Mark Andrews болон Brenda Chapman, продюсер Katherine Sarafian нарын бүтээж буй "Brave" анимешин disney, pixar-ын гайхалтай бүтээлүүдийн нэгэн адил бүх насны хүмүүст таалагдсан сайхан кино болно гэж найдаж байна.

Brave анимешинтай ирэх 22-ны өдөр уулзацгаая.