2012/06/04

Marvel загвар бүхий Reebok-ууд гарчээ

Marvel-ын фенүүдийн хувьд гахалтай зун болж байна. Бүх сүпэрбаатруудыг нэгэн дор нэгтгэсэн The Avengers гарч тэдний магнай тэнийсэн нь лавтай. Мэдээж хэрэг сайн киног дагаад тоглоом, бэлэг дурсгалын зүйл болоод бүхэл бүтэн бизнес чиглэлүүд гарч ирдэг.

Үүний нэгэн адилаар залуучуудын сонгох дуртай Reebok фирм The Avengers киног дагалдуулан өөрийн худалдаандаа Spider-Man, Wolverine, Captain America, Black Widow, Sabertooth, Deadpool, Venom гэсэн загварын шинэ пүүзнүүдийг дэлгэсэн байна.